Айтүүлс ХК-ийн хувьцаа МХБ-д бүртгэгдлээ
Айтүүлс ХК нь 2016 оны 1-р сарын 29-ний өдөр СЗХ-ны 20-р тогтоолоор үнэт цаасаа олон нийтэд гаргах зөвшөөрлийг СЗХ-аас авч, 2016 оны 3-р сарын 3-ны өдрийн МХБ-ийн гүйцэтгэх захирлын 79 тоот тушаалаар МХБ-д үнэт цаас нь бүртгэгдлээ. Айтүүлс ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан. Компанийн үндсэн үйлчилгээ нь интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ бөгөөд түүнийг дагалдах үйлчилгээ болох домэйн нэрийн бүртгэл, и-мэйл, интернет түгээлт зэрэг 30 гаран төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.
Үнэт цаас гаргагч буюу Айтүүлс ХК нь олон нийтэд нэрлэсэн үнэ нь 1,000 төгрөг бүхий нийт 1,892,715 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна. Энэ нь нийт компанийн 43.8 хувьтай тэнцэх юм. Энэхүү татан төвлөрүүлэх 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Дархан хотод Модуляр дата төвийн парк байгуулахад зарцуулах юм.
Айтүүлс ХК-ийн үнэт цаас нь МХБ-ийн хувьцааны бүртгэлийн II ангилалд багтаж, “ITLS” симболтой боллоо.
Холбоо барих:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Жигжиджавын гудамж 5/3
Утас/факс: 70114433, 99072694, 99072783
broker@standardinvestment.mn