+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Хувьцаа, бонд барьцаалах эрхтэй болов

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хууль 2017 оны 3-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр хувьцаа эзэмшигч та хувьцаа, бонд/үнэт цаасаа барьцаалах эрхтэй боллоо. Тус хуулийн 7.1-р зүйлд “Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно” гэж заажээ.

 

Түүнчлэн, Засгийн газрын үнэт цаас буюу бондыг тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа болгох эрх зүйн боломж аль хэдийн үүссэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 70114433-р лавлана уу. 

Top