+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
ЭТТ 1072 хувьцааны ногдол ашиг

Банкны дансаа хэрхэн холбуулах вэ?

Хэрэв та манайхаар дамжуулж хувьцааны данс нээлгэсэн бол https://forms.gle/uut9mrEg3TG8j7EfA  рүү орж, мэдээллээ өгнө үү. /Өөр брокер дээр данстай бол Та тухайн брокертоо хандаарай/

Хүн бүр зөвхөн өөр өөрийн нэр дээрх банкны дансаа өгөх шаардлагатай /өөр хүний данс руу шилжүүлэхгүй/ ба хүүхэд бол аав ээжийн данс байж болохгүй, заавал хүүхдийн нэр дээрх данс байна. Хүүхдийн мөнгө авдаг эсхүл хадгаламжийн данс байж болно. /Аав ээжийнх нь дансаар холбогдож ордог бол тухайн банкнаасаа хүүхдийн нэрийн дансыг лавлаж асууна уу/

 

Та утсаар ярьж, https://dbx.standardinvestment.mn/ холбоосоор орж, эсхүл STANDARD INVESTMENT гэсэн аппликэйшн татаж бүртгүүлэн, өөрийн харилцах банкны даснаа холбосон бол дахин баталгаажуулах шаардлагагүй болохыг анхаарна уу.

 

Ногдол ашиг хэзээ дансанд орох вэ?

Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашиг 5/1-нээс тарааж эхэлнэ гэсэн боловч хойшлогдсон. Ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хүн тус бүрийн данс руу шууд шилжүүлдэг /брокероор дамжуулдаггүй/ тул манайх хэзээ шилжүүлэхийг баттай хэлж чадахгүй гэдгийг ойлгоно уу.

 

ЭТТ хувьцааны тоо ширхгийг болон данстай эсэхээ шалгах

Та https://net.schcd.mn/registration/ рүү орж, хэдэн ширхэг хувьцаатай мөн хувьцааны данстай эсэхээ шалгаарай. Хэрэв та дансаа нээлгэсэн байвал тухайн брокертойгоо холбогдож банкны дансаа өгнө үү. Нэгээс дээш брокер дээр данстай бол зөвхөн нэг нь харагдах тул нөгөө дээр нь данс нээгдээгүй гэсэн үг биш болно. Мөн брокерт хандан данс нээлгэсэн даруйд энэхүү мэдээлэл гарч ирэхгүй байх /ихэвчлэн данс нээлгээснээс хойш 7 хоногийн дараа шалгавал дээр байдаг/, мэдээлэл буруу байх /дансгүй гэж гарч ирэх/ тохиолдол байдгийг анхаарна уу. 

Мөн та 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр хувьцааны тоо ширхэг, данстай эсэх мэдээллээ авч болно. 

 

ЭТТ хувьцааны тоо ширхэг

Хүн бүрийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг ижил биш ба хувьцааны бодолтыг https://www.schcd.mn/?p=10334 рүү орж харна уу. 

 

Ногдол ашгийн тооцоолол

Хувьцааны тоо ширхгээс хамааран ногдол ашгийн хэмжээ харилцан адилгүй байна. Мөн нийт ногдол ашгийн дүнгээс 10%-ийн орлогын албан татвар ногдуулан хасч шилжүүлэхийг анхаарна уу. Ногдол ашгийн тооцооллыг дорх хүснэгтээс харна уу. 

 

Шинээр данс хэрхэн нээлгэх вэ?

Та хувьцааны данс шинээр нээлгэх бол https://dbx.standardinvestment.mn/ рүү орж, гар утсаар бол STANDARD INVESTMENT гэсэн аппликэйшн татаж бүртгүүлнэ. Хүн тус бүр и-мэйл хаягтай байх шаардлагатай ба хүүхэд бол gmail хаяг үүсгэж, хүүхэд эсэх гэдгийг зөвлөж байж нээнэ. Төлбөрийг интернэт банкаар QR код уншуулан төлнө.

Анхаарах зүйл: Мэдээллээ үнэн зөв, алдаагүй бичиж, хүн/хүүхэд тус бүрийн нэр дээрх банкны дансыг бүртгүүлнэ.

Жич: Онлайнаар данс нээсэн бол дахиж ярих, данс баталгаажуулах шаардлагагүй. 

Top