+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
ЭТТ бонд - анхны хосолсон бонд

Үнэт цаас гаргагч:  Эрдэнэс Тавантолгой ХК 
Үнэт цаасны төрөл: Төгрөгийн бонд (MSE:ETTM)
Нэгж үнэ: 100,000₮
Хугацаа - 24 сар 
Хүүгийн хувь: 10% хүртэл /жилийн хүү, хүүг захиалгын бүртгэлийн болон дуудлага худалдааны аргаар эцэслэн тогтоох тул 10%-аас багаар тогтох боломжтой/
Хүү болон эргэн төлөлт: 6 сар тутам 
Хүүнээс суутгах татвар: иргэн 5%, ААН – 10%
Нийт татах хөрөнгө:  I хэсэг – 120.0 тэрбум ₮ 
Захиалга авах хугацаа - 2021/03/30-2021/04/09
Мөнгө байршуулах данс - ҮЦТХ дэх тус тусын үнэт цаасны данс /клиринг данс биш/
 
Үнэт цаасны төрөл: ам. долларын бонд (MSE:ETTD)
Нэгж үнэ: 100$
Хугацаа - 24 сар 
Хүүгийн хувь: 6.8% хүртэл /жилийн хүү, хүүг захиалгын бүртгэлийн болон дуудлага худалдааны аргаар эцэслэн тогтоох тул 6.8%-аас багаар тогтох боломжтой/
Хүү болон эргэн төлөлт: 6 сар тутам 
Хүүнээс суутгах татвар: иргэн 5%, ААН – 10%
Нийт татах хөрөнгө:  I хэсэг – 168,421,052$
Захиалга авах хугацаа - 2021/03/30-2021/04/09
Мөнгө байршуулах данс – Үнэт цаасны төвлөрсөн хапгаламжийн төвийн ам.долларын дор дурдсан аль нэг дансанд байршуулна /клиринг данс биш/

                    Төрийн банк - 341 303 464 967 тоот данс

                    Голомт банк - 814 510 1325 тоот данс

                    Хас банк - 500 416 8707 тоот данс

                    ХХБ - 452 643 380 тоот данс

                    Капитрон банк - 305 302 1078 тоот данс

                    Хаан банк - 5027 991 299 тоот данс

Гүйлгээний утга: 100-тай дугаар буюу брокероос өгсөн дугаар, өөрийн утас, нэр
 
Анхдагч зах зээлийн арилжааны арга
ЭТТ бондын анхдагч зах зээлийн арилжааг “Захиалга бүртгэлийн арга” ба “Үнэ хаялцуулах дуудлага арилжааны арга” гэсэн 2 аргаар дорх байдллаар явуулна. 
 
Арилжааны арга Бондын төрөл  Санал болгож буй тоо ширхэг Нэг хөрөнгө оруулагчийн авч болох хэмжээ Дуудаж эхлэх хүүгийн хэмжээ  Ханшийн өөрчлөлтийн хязгаар 
Захиалгын бүртгэлийн арга /харилцагч өөрөө цахимаар захиалга оруулж болно/  Төгрөгийн бонд 350,000 20,000 ширхэг хүртэл /2.0 тэрбум ₮ хүртэл/ 10% /хүүг нөхцөлтөөр оруулж болно, эсхүл зах зээл гэдгийг сонгож захиалгын эцэст тогтсон хүүгээр авах боломжтой/ 0.05
  Долларын бонд  300,000 10,000 ширхэг хүртэл /1.0 сая $ хүртэл/ 6.8% /хүүг нөхцөлтөөр оруулж болно, эсхүл зах зээл гэдгийг сонгож захиалгын эцэст тогтсон хүүгээр авах боломжтой/ 0.05
Дуудлага арилжааны арга /зөвхөн 4/02-ны өдөр брокер шивнэ. Захиалгыг өөрчлөх, цуцлах боломжгүй/ Төгрөгийн бонд 850,000 10,000 ширхгээс доошгүй /1.0 тэрбум ₮ дээш/ 10% 0.05
  Долларын бонд  1,384,210 5,000 ширхгээс доошгүй /500К $ дээш/ 6.8%  0.05
 
 
Хуваарилалт
Захиалга бүртгэлийн аргаар авч буй захиалга нийлүүлэлтээс давсан тохиолдолд анхдагч зах зээлийн арилжааны захиалгын эцэст тогтсон хүүгийн түвшинд болон түүнээс доош хүүгээр оруулсан захиалгуудад хувь тэнцүүлэн хуваарилна /тогтсон хүүнээс дээш бол биелэхгүй/. Үнэ хаялцуулах дуудлага арилжааны аргын хувьд хамгийн бага хүү санал болгосон захиалгуудыг эхэлж биелүүлэх ба хүүгийн түвшин ижил захиалгуудыг шивсэн цаг хугацааны дарааллаар биелүүлнэ.
 
Онцгой нөхцөл
ЭТТ бондыг 1 жилийн дараа энэхүү бондтой ижил төстэй санхүүгийн хэрэгслийн хүү буурч, бондын хүүнээс бага болсон тохиолдолд үнэт цаас гаргагчаас эргүүлэн дуудах боломжтойг анхаарна уу. Эрдэнэс Тавантолгой ХК-аас ийнхүү эргүүлэн дуудах шийдвэр гаргавал хөрөнгө оруулагч худалдан авсан бондоо хугацаанаас өмнө худалдах үүрэг хүлээх юм байна. Дэлгэрэнгүй журамтай энд дарж танилцана уу. 
 
ЭТТ бондын тухай
ЭТТ бонд нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг юм. Тус бонд нь Монголын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч буй үнэт цаас ба ийнхүү төгрөгийн ханшийн уналтаас хамгаалагдсан давуу талтай юм.
Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцоолжээ. Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа Монголын томоохон компанийн нийт 2 их наяд төгрөгийн дүн бүхий нээлттэй бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван үе шаттайгаар санал болгохоор төлөвлөсөн ба эхний удаа 600 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бондыг олон нийтэд санал болгож буй юм.
СЗХ-ноос ЭТТ бондын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан өдрөөс тус үнэт цаасны хүүг тооцож эхлэх ба хувь тэнцүүлэх хуваарилалтад орох нөхцөлтэй хөрөнгө оруулагчид үлдэгдэл мөнгөн хөрөнгөө Хорооны шийдвэр гарсны дараа буцаан авах эрх үүснэ.
 
Захиалга өгөх
Стандарт инвестмент ҮЦК-ийн харилцагчид ЭТТ бондын захиалга өгөхдөө "Цахим данс" системийн IPO хэсэг рүү орж, шууд захиалгаа оруулж болно. Үүний тулд Та манайхаар дамжуулж хувьцааны данс нээлгэсэн, мөн "Цахим данс" системд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Цахим данс” систем нь андройд болон iOS үйлдлийн гар утсанд зориулсан мобайл апптай бөгөөд та эдгээрийг дараах линкээр орж татаж авна уу. 
 
“Цахим данс” систем: https://dbx.standardinvestment.mn/ 
Standard Investment - андройд Апп 
Standard Investment - iOS Апп  
 
Харилцагч Та үнэт цаас худалдан авах захиалга өгөх гэж буй бол үнэт цаасны танилцуулгыг сайтар уншиж судалсны үндсэн дээр шийдвэр гаргахыг сануулж байна.
ЭТТ бондын товч дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж, товч танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
 
Лавлах утас: 70114433, 99027432, 99072783
 
 
 
 

Top