+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
АПУ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРАЛЛАА.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр.

ХАЙНЕКЕН, Шунхлай групп Монгол дахь шар айраг, архины бизнесээ нэгтгэх гэрээг 7-р сарын 10 нд зурсантай холбоотойгоор энэхүү ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах болоод буй юм.

 

Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

  1. АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулахыг зөвшөөрөх тухай;
  2. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл, нэгтгэх гэрээг батлах тухай;
  3. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах тухай;
  4. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай;
  5. АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;

Нэгтгэх замаар өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд хувьцаа нэмж гаргах болон тэдгээртэй холбоотой бусад асуудалд их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн журам үйлчилнэ.

Хурлын хэлэлцэх асуудлаар санал авах саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1400 цагт байна

Хурлын материалтай ЭНД ДАРЖ танилцана уу?

Top