+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Шинэ IPO - Мандал даатгал

“Мандал даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 25% буюу 1,560,754 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 4,800 төгрөгийн тогтоосон үнээр Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд санал болгон, нийт 7,491,619,200 төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Тус компани 2011 онд үүсгэн байгуулагдснаасаа хойш ердийн даатгалын үйл ажиллагаа явуулж, 2018 оны 2-р хагасын байдлаар 46 мянга гаруй даатгуулагчтай, хураамжийн орлогоор зах зээлийнхээ 21%-ийг эзэлсэн салбарын тэргүүлэгч компани болсон байна. Мандал даатгал ХК нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн дийлэнхээр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж, даатгалын нөөц сандаа төвлөрүүлэн, холбогдох журмын дагуу хөрөнгө оруулалт хийх юм байна.

 
“Мандал даатгал” ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах нээлттэй үйл ажиллагаа 9-р сарын 5-ны Пүрэв гарагт 12:00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох тул энэ хувьцаанд хөрөнгө оруулахаар сонирхож буй хүмүүс өргөнөөр оролцоно уу. 

 

“Мандал даатгал” ХК-ийн үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж, хураангуй танилцуулгыг энд дарж үзнэ үү.  

 

Хуваарилалтын зарчим:

Анхдагч зах зээлийн захиалга 7.5 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд дараах нөхцлөөр хуваарилалт хийгдэнэ. Үүнд: 

 

Захиалга нийлүүлэлтээс буюу 7.5 тэрбум төгрөгөөс давбал 100 хувь биелүүлэх доод хэмжээг 1.0 тэрбум төгрөгийг захиалга өгсөн нийт хөрөнгө оруулагчдын тоонд хуваан гаргана. Харин үлдсэн 6.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн хуваарилна. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү./

 

Захиалга авах утас: 70114433, 99072783, 99027432

Top