+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Шинэ IPO - Монос хүнс ХК

Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс ХК нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилгоор нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгж хувьцааг 70 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд санал болгохоор Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авчээ. Монос хүнс ХК нь Монгол Улсын иргэн Л.Хүрэлбаатарын 100%-ийн эзэмшлийн компани бөгөөд IPO хийсний дараа түүний хувь эзэмшил буурч 70% болно.

 

Монос Хүнс ХК нь эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт судалгаанд үндэслэн, "Цэнэг" эрүүл мэндийн бэлдмэл, "Энхжин" эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч "Экос" зөөлөн ус, "Эко" уусдаг цай, "BerryVit" ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, "Хаан жимс" чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг одоогийн байдлаар үйлдвэрлэдэг. Гэвч үйлдвэрийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. 

 

Тиймээс, IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг барих юм байна. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэхээс гадна 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Монос хүнс хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 4-р сарын 22-ноос 5-р сарын 3-ны хооронд явагдана. Стандарт инвестмент ҮЦК-ийн харилцагчид энэхүү IPO-д оролцохдоо "Цахим данс" системээр дамжуулан онлайнаар дансаа нээлгэх, өөрөө шууд гар утаснаасаа захиалга оруулах давуу талтай юм. /IPO шимтгэл - 1%/. Үүний тулд Та манайхаар дамжуулж хувьцааны данс нээлгэсэн, мөн "Цахим данс" системд бүртгүүлсэн байх шаардлагатай юм. Хэрэв та хувьцааны дансаа нээлгэж амжаагүй байгаа бол манай "Цахим данс" системээр дансаа онлайн нээлгээрэй. 

 

Нийтэд санал болгож буй хувьцааны худалдан авах захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд суурь хуваарилалт буюу нийт захиалга өгсөн хүний тоонд тэнцүү хуваан олгох  дүнг 1.1 тэрбум төгрөгөөр тооцож, үлдсэнийг нийт захиалгын мөнгөн дүнтэй харьцуулан хувь тэнцүүлэн хуваарилахаар тогтжээ. 

 

- Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.

- Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг  https://monosfood.mn/ орж үзнэ үү. 

- Стандарт инвестмент ҮЦК-ийн "Цахим данс" системд бүртгүүлэх, хувьцааны данс нээхийн тулд энд дарна уу. Бүртгүүлэх зааврыг эндээс, данс нээх зааврыг эндээс харна уу. 

- Лавлах утас: 70114433, 99072783, 99027432

Top