+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Шинэ IPO - Түмэн шувуут

Монголын хөрөнгийн бирж дээр 2019 он гарсаар үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй анхны компани бол "Түмэн шувуут" ХК юм. "Түмэн шувуут" ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 200 төгрөгөөр олон нийтэд анх удаа санал болгон худалдаалж, нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм. Компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө эдүгээ үйл ажиллагаа нь амжилттай явагдаж буй өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барихаар төлөвлөжээ. 

 

"Түмэн шувуут" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгыг 2019 оны 1-р сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд худалдан авах захиалгыг МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтсон үнийн аргаар буюу 200 төгрөгөөр авах юм. Стандарт инвестмент ҮЦК-ийн харилцагчид энэхүү IPO-д оролцохдоо "Цахим данс" системээр дамжуулан шууд захиалгаа оруулж болох юм /IPO шимтгэл - 1.5%/. Үүний тулд Та манайхаар дамжуулж хувьцааны данс нээлгэсэн, мөн "Цахим данс" системд бүртгүүлсэн байх шаардлагатай юм. 

 

Нийтэд санал болгож буй хувьцааны худалдан авах захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд суурь хуваарилалт буюу нийт захиалга өгсөн хүний тоонд тэнцүү хуваан олгох  дүнг 3 тэрбум төгрөгөөр тооцож, үлдэх 7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нийт захиалгын мөнгөн дүнтэй харьцуулан хувь тэнцүүлэн хуваарилахаар тогтжээ. 

 

- Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

- Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://tumenshuvuut.mn/ орж үзнэ үү. 

- Стандарт инвестмент ҮЦК-ийн "Цахим данс" системд бүртгүүлэхийн тулд ЭНД дарна уу. Бүртгүүлэх зааврыг эндээс харна уу. 

- Лавлах утас: 70114433, 99072783, 99027432

Top