+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Ашигт малтмалын зах зээлийн төлөв

Нэг баррель газрын тосны үнэ 2015 онд дундажаар 55 ам.доллартай тэнцэж байсан нь өмнөх жилээс 50 хувиар унасан үзүүлэлт юм. Мөн зэс, нүүрс болон төмрийн хүдрийн үнэ унасаар уул уурхайн компаниудын хувьцааны ханш хамгийн доод түвшинийхээ орчимд хэлбэлзэж байна.

Зэс, никель зэрэг металууд нь газрын тосны үнийн бууралт болон арилжаачдын хятадын эдийн засгийн талаарх сөрөг төсөөллөөс үүдэн буурч байгаа бөгөөд бодит байдал дээр тэдгээр металуудын үнэ буурах шалтгаан бий болоогүй байгаа тухай Glencore зэрэг зарим уул уурхайн компаниуд тайландаа тусгасан байна.

Тэд Азийн бодит эрэлт хэвийн өсөлттэй байгаа бөгөөд харин ч өнөөдрийн үнийн түвшинд олон уул уурхайн төслүүд зардлаа нөхөх боломжгүй болж байгаа учир нийлүүлэлт буурах хандлагатай байгаа гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл тэд зэс, никель зэрэг металуудын үнийг эргэж өсөх бүрэн боломжтой гэж таамаглаж байна.

Нөгөө талаас дэлхийн нөлөө бүхийн банк болох Голдман Сакс болон Хятадад төвтэй томоохон хөрөнгө оруулалтын сангууд нь металуудын үнийг цаашид буурахаар төсөөлж байна.

Хятадын эдийн засаг удааширч байгаа бөгөөд эрчим хүчний шинэ эх үүсвэр болон уул уурхайн төслүүдрүү чиглэсэн олон тэрбум долларын хөрөнгө оруулалтууд нь цаашид нийлүүлэлтийг нэмэгдүүлж, металын үнэ унахад нөлөөлнө гэж үзэж байна. Тэд үнэ нь өнөөдрийн бага түвшингээ урт хугацаанд хадгалах бөгөөд энэ нь нийлүүлэлтэд нөлөөлөн зах зээлийн тэнцвэрийг өөрчлөх болно гэжээ.

Ихэнх хөрөнгө оруулагчид нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ашиг багатай ажилласан учир зах зээлийг богино хугацаанд эргэж сэргэхэд итгэлгүй байна. Барклей компанийн судалгаагаар энэ оны 8 сарын байдлаар бүтээгдэхүүний зах зээл дээр удирдагдаж буй хөрөнгийн үнэлгээ (asset under management) 259 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь сүүлийн 6 жилийн хамгийн бага үзүүлэлт болж байна. 2015 оны эхэнд бүтээгдэхүүний зах зээл дээр удирдагдаж буй хөрөнгө нь 259 тэрбум ам.доллар байжээ. Энэ онд S&P GSCI индексийн өгөөж 26.3 хувиар буурсан нь түүхэн дэхь хамгийн ихээр буурсан жилүүдийн тавдугаарх нь болж байна. 

Дэлгэрэнгүй мэдээ:

Эх сурвалж: www.ikon.mn 

Top