+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN

Стандарт инвестмент ҮЦК-ийн харилцагч та манай “Цахим данс” системд дорх зааврын дагуу бүртгүүлнэ үү.

  1. http://dbx.standardinvestment.mn/ хаягаар нэвтэрч орно эсхүл Standard Investment апп татан авна.
  2. “Бүртгүүлэх” товчин дээр дарж орсны дараа регистрийн дугаар (зөвхөн кирилл үсгээр), и-мэйл хаяг, нууц үгээ хийнэ.
  3. Үйлчилгээний нөхцлийг уншиж танилцаад, “Бүртгүүлэх” товчийг дарна.
  4. Таны бүртгүүлсэн и-мэйл рүү бүртгэлээ идэвхжүүлэх тухай и-мэйл очно. Та “энд” гэдэг үгэн дээр дарсны дараа таны бүртгэл идэвхжинэ.
  5. Та бүртгүүлсэн и-мэйл, нууц үгээ оруулан дахин нэвтэрч, аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэрийн дансны дугаар, утасны дугаар, иргэний үнэмлэхний (ар өвөргүй), хүүхэд бол төрсний гэрчилгээний зургийг хавсарган, бусад мэдээллийг бөглөсний дараа “илгээх” товчийг дарна.
  6. Үүний дараа Стандарт инвестмент ҮЦК-аас таны илгээсэн мэдээллийг нягтлан, ажлын нэг өдрийн дотор баталгаажуулна.
  7. Ийнхүү баталгаажуулсны дараа та манай “Цахим данс” системийг хэрэглэхэд бэлэн боллоо. Та “Цахим данс” системээр:
  • Хувьцааны данс, мөнгөний үлдэгдлээ хянана;
  • Дансны хуулга, арилжааны гүйлгээгээ харна;
  • Захиалгаа онлайн өгнө;
  • Авсан хувьцааныхаа өгөөж/алдагдлын тооцооллыг харна;
  • Багц үүсгэж, тус бүрт нь хянах боломжтой.

Онлайн данс хэрхэн нээх, арилжаанд хэрхэн оролцох заавар бүхий видео зааврыг дорх линкүүдээр орж үзнэ үү.

Top