+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN

Данс хэрхэн нээлгэх вэ?

Үнэт цаасны данс нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-д нээгддэг бөгөөд аль нэг брокерийн компанид хандан зуучлуулж дансыг нээлгэнэ. Данс нээлгэхэд Монгол Улсын иргэний хувьд иргэний цахим үнэмлэх, 5000 төгрөгийн бүртгэлийн хураамжтайгаар өөрийн биеэр брокерийн компанид очиж гэрээ байгуулна. Насанд хүрээгүй хүүхдийн хувьд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь иргэний цахим үнэмлэхтэйгээ хүүхдийн төрсний гэрчилгээг бүртгэлийн хураамжийн хамтаар брокерийн компанид авч очиж хүүхдийг төлөөлөн гарын үсэг зурж гэрээ байгуулсанаар данс нээгдэнэ.

Гадаадын иргэн бол гадаад паспорттойгоо өөрийн биеэр брокерийн компанид очиж үйлчилгээ авна.

 

Аль брокерийн компани найдвартай болоо?

Брокерийн компаниудын хувьд байнгын тогтомол үйл ажиллагаатай, түргэн шуурхай найрсаг үйлчилгээтэй байх нь чухал. Мөн үйлчилгээний хураамж, шимтгэлийн хувь бага байх нь танд тустай.

Түүнээс бус тус компани нь хөрөнгө мөнгө ихтэй байна уу? өөрийн байртай юу? хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна? хэр найдвартай вэ? миний хувьцааг аваад дампуураад алга болчих юм биш байгаа гэж хүмүүс санаа зовдог. Брокерийн компани бол зөвхөн зуучлах шугам бөгөөд харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг өөрийн нэр дээр өөрийн эзэмшилд авдаггүй бөгөөд татан буугдвал таны үнэт цаас ҮЦТХТ-д хадгалагдаж, мөнгөн хөрөнгө тань арилжааны банк дахь таны нэрийн төлбөр тооцооны дансанд байршиж байх юм.

 

 

Үнэт цаасны зах зээлээс ямар ашиг хүртэх вэ?

Та үнэт цаасны зах зээлд оролцон арилжаа хийх нь хэд хэдэн төрлийн ашиг шим хүртэж болно. Ямар төрлийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийсэн вэ гэдгээс хамаарч хүү, ногдол ашиг, ханшийн зөрүүгээс үүсэх ашиг хүртэж болдог.

Компанийн энгийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн гэвэл:

- Ногдол ашиг /копманийн үйл ажиллагааны цэвэр ашигаас хүртэх хувь/

- Ханшийн зөрүүгээс үүсэх ашиг /хувьцаа нь хөрөнгө оруулагчид хоорондоо чөлөөтэй арилжаалах боломжтой байдгаараа онцлог байдаг бөгөөд худалдан авасан хувьцаагаа авсан үнээсээ өндөрөөр  зарж зөрүү хүртэж болдог/

Top