+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN

Санхүүгийн салбарт ажиллаж буй мэргэжлийн байгууллагын хувьд бид үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, мэдээллээр хангаж үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд 2012 оны 5-р сард “Хувьцааны цагаан толгой” номыг олон нийтийн хүртээл болголоо.

 

“Хувьцааны цагаан толгой” ном нь бүх насны хүмүүст зориулсан энгийн хэллэгтэй, сонирхолтой хэлбэрээр бичигдсэн бөгөөд үнэт цаасны данс яаж нээлгэх, хэрхэн арилжаанд оролцох, хувьцааны үр ашиг, хувьцаа эзэмшигчийн эрх гэж юу болох болон үнэт цаасны зах зээлийн талаарх А-Я хүртэлх үндсэн мэдээллийг агуулсан юм. Энэ ном нь үнэт цаасны зах зээлд идэвхтэй оролцож, орлогын хуримтлал үүсгэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүс, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж буй иргэдэд чухал хэрэгцээтэй ширээний ном юм. Ном худалдан авсан хүн бүр үнэт цаасны данс үнэгүй нээлгэх боломжтой нь харилцагчдын нийгмийн мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийж буй бодьтой үйлдэл гэж үзэж байна.

 

 
 
 
 
 Түүнчлэн, “Стандарт инвестмент ҮЦК” ХХК нь байгуулагдснаасаа хойш үнэт цаасны зах зээл, хувьцаанд хөрөнгө оруулахын давуу тал, эрсдэл, ер нь хувьцааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор 12000 гаруй иргэн, төрийн болоод хувийн хэвшлийн 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад “Хувьцааны цагаан толгой” лекц/сургалтаа үнэ төлбөргүйгээр хүргээд байна.
 
 
 
Мөн бид хүүхэд, гэр бүлийн хөгжлийг үргэлж дэмжин ажилладаг бөгөөд зохиогдож буй үйл ажиллагаа, хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцсоор ирлээ.
Top