- Нүүр
- Мэдлэгийн санд
- Хувьцааны тухай



№ | Энгийн хувьцаа | Давуу эрхийн хувьцаа |
1 | Саналын эрхтэй (хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж буй бүх асуудалд санал өгөх) | Саналын эрхгүй (зөвхөн даваа эрхийн хувьцаатай холбоотой асуудлаар л санал өгөх эрхтэй) |
2 | Ашигаас хамаарч ногдол ашиг хүртэх | Тогтмол буюу тогтоосон хэмжээгээр л ногдол ашиг хүртэх |
3 | Дампуурсан үед давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн дараа ногдол хувь хүртэх | Дампуурсан үед энгийн хувьцаа эзэмшигчдийн өмнө ногдолхувь хүртэх нөхцөлтэй байдаг. |
Ногдол ашиг авах Ханшийн өөрчлөлтөөс ашиг олох Саналын эрх эдэлж, компанийн удирдлага, шийдвэр гаргах үйл явцад оролцох Хөрвөх чадвар сайтай Инфляцид өртөхгүй Хувьцааны сул тал Аливаа юм болгон хоёр талтай байдгийн адил хувьцаа эзэмших нь мөн л давуу болон сул талтай. Хувьцаанд хөрөнгө оруулах нь хадгаламжид мөнгөө хийх, бонд худалдаж авахаас илүү ашигтай боловч тэр хэрээрээ эрсдэл өндөртэй байдаг. Тухайлбал, аливаа компанийн хувьцааны ханш нэг тогтсон түвшинд байдаггүй, эдийн засаг, зах зээлийн мөн компанийн үйл ажиллагаа зэрэг гадаад дотоод олон хүчин зүйлээс хамааран хэлбэлзэж байдаг. Тэгэхээр өндөр үнээр худалдаж авсан хувьцаа маань ханшийн уналтад орох тохиолдол гарна. Цаашилбал компани дампуурах эрсдэл ч бий. Ер нь хувьцаанд хөрөнгө оруулагч нь банкны хадгаламж болон бондоос илүү өндөр ашиг олох зорилготой байдаг. Гэвч ашиг их бол эрсдэл их гэдэг зарчмын дагуу хувьцаа илүү ашиг олох боломжтой ч өндөр эрсдэлтэй тул та сонголтоо зөв хийх нь чухал юм.