- Нүүр
- Бидний тухай
- Нийгмийн хариуцлага
Санхүүгийн салбарт ажиллаж буй мэргэжлийн байгууллагын хувьд бид үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, мэдээллээр хангаж үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд 2012 оны 5-р сард “Хувьцааны цагаан толгой” номыг олон нийтийн хүртээл болголоо.
“Хувьцааны цагаан толгой” ном нь бүх насны хүмүүст зориулсан энгийн хэллэгтэй, сонирхолтой хэлбэрээр бичигдсэн бөгөөд үнэт цаасны данс яаж нээлгэх, хэрхэн арилжаанд оролцох, хувьцааны үр ашиг, хувьцаа эзэмшигчийн эрх гэж юу болох болон үнэт цаасны зах зээлийн талаарх А-Я хүртэлх үндсэн мэдээллийг агуулсан юм. Энэ ном нь үнэт цаасны зах зээлд идэвхтэй оролцож, орлогын хуримтлал үүсгэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүс, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж буй иргэдэд чухал хэрэгцээтэй ширээний ном юм. Ном худалдан авсан хүн бүр үнэт цаасны данс үнэгүй нээлгэх боломжтой нь харилцагчдын нийгмийн мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийж буй бодьтой үйлдэл гэж үзэж байна.

