+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN

Стандарт инвестмент ҮЦК ХХК нь Монголын үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтерийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, Монголын хөрөнгийн биржийн гишүүн байгууллага юм.

 

Бид үйлчлүүлэгчиддээ хамгийн шилдэг, хамгийн найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг. Стандарт инвестмент ҮЦК ХХК нь хувь хүн, байгууллагад дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах, хөрөнгө босгох тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалт татах хүсэлтэй компаниудын хувьцаа, бондыг олон нийтэд санал болгох зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг.

 

Түүнчлэн, гадны хувийн болон байгууллагын хөрөнгө оруулагчдад хурдацтай хөгжиж буй Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрэхэд зуучилж, тэдэнд дээрх үйлчилгээг олон улсын стандартын дагуу түргэн шуурхай хүргэж байна. Манай компани нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллага бөгөөд гишүүдийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллаж байна. Мөн бид Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт, Монгол Улсын холбогдох хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Стандарт Инвестмент ҮЦК ХХК нь Стандарт Финаншиал Групп ХХК-ийн охин компани юм. Стандарт Финаншиал Групп нь Монголын Улсын санхүүгийн зах зээлийн салбарт шинэ стандарт тогтоохоор эрчимтэй  ажиллаж байгаа бөгөөд одоогоор банк бус санхүүгийн байгууллага, хөдөө аж ахуйн брокер, үнэт цаасны компанийн үйл ажиллгаа явуулж буй групп компани юм.

Top