+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Айтүүлс ХХК-ийн үнэт цаасныг олон нийтэд санал болгож байна.

Үнэт цаас гаргагч нь 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 14 тоот тогтоолоор Дархан хотод Модуляр дата төвийн парк байгуулахад зориулан олон нийтээс хөрөнгө татан, нээлттэй хувьцаат компани болохоор шийдвэрлэсэн. Улмаар 2017 оны 3-р сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 08 тоот тогтоолоор  13,387,980 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган, 100 төгрөгийн тогтоосон үнээр анхдагч зах зээлд санал болгож, нийт 1.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр тогтсон. Компанийн одоогийн хувьцаа эзэмшигчид нь үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэхгүй ба ингэснээр компани нийт хувьцааныхаа 38.86 хувийг олон нийтэд санал болгох юм.

 

Компанийн хувьцааг анх удаа олон нийтэд санал болгох үнийг 100 төгрөгөөр тогтоосон ба тогтоосон үнээр санал болгох аргаар арилжина. Хувьцаа худалдан авах захиалгыг үнийн нэг түвшинд буюу зөвхөн тогтоосон үнээр өгөх бөгөөд үнийн болон цаг хугацааны ахлах дараалал үйлчлэхгүй. Хэрэв анхдагч зах зээлд олон нийтэд санал болгож буй тоо ширхгээс илүү захиалга ирвэл жижиг хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцуулах зорилгоор 50.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, 50.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий захиалгуудыг хувь тэнцүүлэн хуваарилна.

 

Хувьцааг олон нийтэд санал болгох үнийг тооцоолохдоо цэвэр мөнгөн урсгалыг хорогдуулах аргаар тогтоосон компанийн бизнесийн үнэ цэнэ 4.4 тэрбум төгрөг дээр суурилсан. Түүнчлэн, нийт үнэлгээгээр нэгж хувьцааны үнэ 127.98 төгрөг гарсныг улс орны өнөөгийн эдийн засгийн зогсонги байдал, хөрөнгийн зах зээлийн идэвхийн түвшинг харгалзан, мөн олон нийтэд санал болгох хувийг нэмэгдүүлэх зорилгоор 22 хувиар бууруулж тогтоосон болно.

Та Үнэт цаас гаргагчийн хураангуй танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Та Үнэт цаасны бүтэн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Та Үнэт цаасны бүтэн танилцуулгыг хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлт хавсралтуудтай нь энд дарж үзнэ үү.

Top