+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Монгол шуудан ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай боллоо.

Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар Монгол шуудан ХК-ийн 34 хувийг олон нийтэд нээлттэй санал болгох арилжаа амжилттай болсон байна. Захиалга авах хугацаа 2015.12.28-2016.01.06 хооронд хоёр оныг дамжин явагдлаа. Амралтын өдрүүд нэлээн дайруулсан давчуу хугацаа байсан ч хөрөнгө оруулагчид идэвхитэй оролцож 68,134,427 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирсэн байна. Энэ нь хоёр дахин их буюу 101 хувийн захиалга давуулан ирсэн үзүүлэлт юм.

Top