Засгийн газрын үнэт цаас арилжаалагдана

2017.01.10 арилжигдах богино хугацаат ЗГҮЦ /9 сар/
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000
6. Хямдруулсан үнэ: 88,725
7. Нийт гаргах тоо: 60,000 ширхэг
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:
ЗГҮЦ-ны төрөл |
Арилжааны симбол |
Тоо хэмжээ /ширхэг/ |
Үнийн дүн /тэрбум төгрөг/ |
Хугацаа /7 хоног/ |
Хүү төлөгдөх хэлбэр |
Жилийн хүүгийн хэмжээ (хувь) |
Захиалга эхлэх өдөр |
Арилжаа хаах өдөр |
60,000 |
6.0 |
39 |
Хямдруулалттай |
16.99% |
2017.01.07 |
2076.01.10 |
9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
11. Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 11:00 цаг хүртэл
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.