Засгийн газрын үнэт цаас арилжаалагдана

2017 оны 3-р сарын 28-ны өдөр арилжигдах богино хугацаат ЗГҮЦ
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ/БОНДЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000 ₮
6. Хямдруулсан үнэ: 88,343 ₮ /зөвхөн 39 долоо хоногийн хугацаатайд хамаарна/
7. Нийт гаргах тоо: 160,000 ширхэг
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:
ЗГҮЦ-ны төрөл/хугацаа |
Тоо хэмжээ /ширхэг/ |
Үнийн дүн /тэрбум төгрөг/ |
Дуусах хугацаа |
Хүү төлөгдөх хэлбэр |
Жилийн хүүгийн хэмжээ (хувь) |
Захиалга эхлэх өдөр |
Арилжаа хаах өдөр |
39 долоо хоног |
110,000 |
11.0 |
2017.12.26 |
Хямдруулалттай |
17.642% |
2017.03.24 |
2017.03.28 |
156 долоо хоног | 50,000 | 5.0 | 2020.03.28 | Хагас жил тутам | 18.000% | 2017.03.24 | 2017.03.28 |
9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11:00 цагт арилжааг хаана.
11. Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 11:00 цаг хүртэл
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.