+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Монгол базальт ХК 2018 оны 5-р сард IPO хийнэ

Үндэсний үйлдвэрлэгч “Монгол Базальт” ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 16,925,100 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 380 төгрөгийн тогтоосон үнээр Монголын хөрөнгийн бирж дээр нийтэд санал болгон, нийт 6,431,538,000 төгрөгийг татан төвлөрүүлэхийг зорьж байна. Тус компани 2007 онд үүсгэн байгуулагдсан, чулуун хөвөн материал үйлдвэрлэгч бөгөөд олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг үйлдвэрийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулах юм.

 

Үнэт цаасыг анхдагч зах зээлд нийтэд санал болгон арилжих үйл ажиллагааны үндсэн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Гаүли ҮЦК” ХХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК нар хамтран ажиллаж байна. Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2018 оны 5-р сарын 14-ний өдрөөс 5 сарын 23-ны өдөр хүртэл бүх брокерийн компаниудаар дамжуулан хүлээн авна.  

 

“Монгол Базальт” ХК-ийн үнэт цаасыг олон нийтэд танилцуулах нээлттэй үйл ажиллагаа 5-р сарын 12-ны Бямба гарагт 11:00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох тул MSE:MWB хувьцаанд хөрөнгө оруулахаар сонирхож буй хүмүүс өргөнөөр оролцоно уу. 

 

“Монгол Базальт” ХК-ийн үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж, хураангуй танилцуулгыг энд дарж үзнэ үү.  

 

Хуваарилалтын зарчим:

Анхдагч зах зээлийн захиалга 6.4 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд дараах нөхцлөөр хуваарилалт хийгдэнэ. Үүнд: 

 

Захиалга нийлүүлэлтээс буюу 6.4 тэрбум төгрөгөөс давбал 100 хувь биелүүлэх доод хэмжээг 1.0 тэрбум төгрөгийг захиалга өгсөн нийт хөрөнгө оруулагчдын тоонд хуваан гаргана. Харин үлдсэн 5.4 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн хуваарилна. /Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү./

 

Захиалга авах утас: 70114433, 99072783, 99027432

 

Top