+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Хувьцааны данс нээнэ

Монголын хөрөнгийн биржээс мэдээлснээр, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг олон нийтэд арилжаалах бэлтгэл ажил хангах талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс үнэт цаасны компаниудад данс нээлгэх үйл явц эрс идэвхжиж байна.

 

Үүнтэй холбогдуулан 1072 хувьцааны данс нээх нэрээр үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх аваагүй хувь хүмүүс хуурамч данс нээн, иргэдийг төөрөгдүүлэн хууран мэхлэх, залилах зэрэг үйлдлүүд гарч болзошгүй байгаа талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс мэдэгдсэн байна.

 

Иймд, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгэлтэй гишүүн үнэт цаасны компаниудын үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи зэрэг нөхцлүүдийг харгалзан үзэж, үнэт цаасны дансаа нээлгэхийг анхааруулжээ.

 

Стандарт инвестмент ҮЦК нь МХБ-д бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Топ 10 компанийн нэг бөгөөд хувьцааны данс нээлгэсэн иргэдэд үнэт цаасны талаар анхан шатны мэдээлэл өгөх зорилгоор "Хувьцааны цагаан толгой" номыг бэлэглэж байгаа тул та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Манай хаяг: 

Цэцэг төвийн автобусны буудлын (хойшоо явах чиглэлийн) хойно, Төрийн банкны хажууд

Top