+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
21 компанийг МХБ бүртгэлээсээ хасчээ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа ба энэхүү арга хэмжээний хүрээнд МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа хувьцаат компаниудад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, заасан хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээг авч байгаа юм байна. Тухайлбал, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй нэр бүхий 21 компанийг биржийн үнэт цаасны бүртгэлээс хасчээ.  Бүртгэлээс хасагдсан компаниудын жагсаалтыг ЭНД дарж харна уу. 

Top