+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
2020 оны анхны нээлттэй бонд

ЛэндМН ХК (MSE:LEND) энэ оны анхны нээлттэй компанийн бондыг зах зээлд гаргалаа. ЛэндМН ХК энэ удаа Монголын хөрөнгийн захаас нийт 5 тэрбум төгрөгийн хөрөнгө татаж, бичил зээл санхүүжүүлэх юм. Лэнд бондын тухай:

Нэгжийн үнэ 100,000 төгрөг,

Хугацаа - 1 жил

Жилийн хүү - 17%

Хүүгийн орлогын татвар - 5%* 

Захиалга авах хугацаа - 6/15-6/19

Үнэт цаасны танилцуулга - энд дарж үзнэ үү

Анхдагч зах зээлийн хуваарилалтын зарчим - энд дарж үзнэ үү 

Тус бонд МХБ дээр нээлттэй арилжих тул харилцагчид брокероор дамжуулан, эсхүл манай "Цахим данс" системээр шууд захиалга өгөх боломжтой. Бонд худалдан авах мөнгөө клиринг данс бус ҮЦТХТ дэх хувьцааны дансандаа байршуулахыг анхаарна уу. /Лавлах утас: 70114433, 99027432, 99072783/

 

Захиалгын үр дүн:

Лэнд бондын анхдагч зах зээлийн арилжаанд нийт 528 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 67,424 ширхэг буюу 6,742,400,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 541 худалдан авах захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 34.8%-аар давсан дүн байв.

Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 28.8 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 58.8 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар болсон байна. 

СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагчид өрийн хэрэгсэл авч чадаагүй үлдсэн мөнгөө буцаан авах эрх үүснэ.

Эх сурвалж: mse.mn

 

*ХХОАТ-ын тухай хулийн 21.5 зүйл: Энэ хуулийн 21.2.4, 21.2.5-д заасныг үл харгалзан Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна.

 

Хэвлэх
 
 

Top