+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан

MSE:XOC
Нэгж эрхийн үнэ – 100₮
Өгөөжийн хувь - жилд дунджаар 17.6% /төсөөлөл/*
Олон нийтээс татах хөрөнгө – 4,750,000,000₮
Менежментийн хөлс - 2.5%, Орлогын татварын хувь – 5%
Захиалга авах хугацаа - 2020/10/05-2020/10/15 

 

Монголын хөрөнгийн биржид бүртгэгдсэн Монголын анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан"-гийн нэгж эрхийн (MSE: ХОС) анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2020 оны 10-р сарын 5-ны өдрөөс 2020 оны 10-р сарын 15-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд хүлээн авахаар боллоо. “Үндэсний хувьчлалын сан” хамтын ХОС нь нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг нэгж эрх гаргаж, үүнийхээ 95 хувийг буюу 47,500,000 ширхэг нэгж эрхийг нийтэд санал болгож байна.
Нэгж эрхийн 50 хүртэлх хувийг үнэт цаас гаргагчаас тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгох бөгөөд үлдсэн хувийг олон нийтэд арилжаалахаар болсон байна. Олон нийтэд арилжаалах нэгж эрхийн худалдан авах захиалгын дүн нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бүх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнд хувь тэнцүүлэн хуваарилахаар болжээ. 


Захиалга өгөх
Стандарт инвестмент ҮЦК-ийн харилцагчид ХОС-ын захиалга өгөхдөө "Цахим данс" системийн IPO хэсэг рүү орж, шууд оруулж болно. Үүний тулд Та манайхаар дамжуулж хувьцааны данс нээлгэсэн, мөн "Цахим данс" системд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Цахим данс” систем нь андройд болон iOS үйлдлийн гар утсанд зориулсан мобайл апптай бөгөөд та эдгээрийг дараах линкээр орж татаж авна уу. 

“Цахим данс” систем: https://dbx.standardinvestment.mn/ 
Standard Investment андройд Апп:  
https://play.google.com/store/apps/developer?id=Standard+Investment+LLC
Standard Investment iOS Апп:  
https://itunes.apple.com/mn/app/standard-investment/id1440716745?mt=8&fbclid=IwAR255lTeH3yK5N8-o90UElcsF7E7ed_cLeubPZvsd9vdWlQEBvC88UWL3zk

 
- "Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
"Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн товч танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
- Стандарт инвестмент ҮЦК-ийн "Цахим данс" системд бүртгүүлэхийн тулд ЭНД дарна уу. Бүртгүүлэх зааврыг эндээс харна уу. 
- Лавлах утас: 70114433, 99027432

ХОС-гийн тухай
Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС) болох “Үндэсний хувьчлалын сан” нь 2020 оны 8-р сарын 24-нд Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгүүлсэн, Монголын хөрөнгийн зах зээлийн анхны дагнасан мэргэжлийн оролцогч буюу институционал хөрөнгө оруулагч юм. Үндэсний хувьчлалын сан нь Монголын болон олон улсын зах зээл дээр арилжаалагддаг үнэт цаасанд голлон хөрөнгө оруулалт хийж, нэгж эрх эзэмшигчдэдээ ашгаа хуваарилах зарчмаар ажиллах юм. Тус хөрөнгө оруулалтын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Ард менежмент ҮЦК ХХК удирдаж, хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гарган ажиллах юм. Ард Менежмент ҮЦК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд санхүү, эдийн засаг, хуулийн чиглэлээр ажилладаг нийт 8 ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. ХОС-гийн хөрөнгийг хадгалах үйл ажиллагааг Голомт банкны Кастодиан банкны хэлтэс гэрээний дагуу гүйцэтгэх юм.
Үндэсний хувьчлалын сангийн эрх барих дээд байгууллага нь нэгж эрх эзэмшигчдийн буюу Сангийн гишүүдийн хурал байх ба уг хурал нь Сангийн онцгой шийдвэрийг гаргахад оролцох, Сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох зэрэг боломжуудыг нэгж эрх эзэмшигчдэд олгох юм. Сангийн төлөөлөн удирдах зөвлөл (цаашид ТУЗ гэх) нь хамтын удирдлага бүхий бүтэц бөгөөд Сангийн гишүүдийн хурлын чөлөөт цагт Сангийн эрх барих дээд байгууллага байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь Сангийн нэгж эрх эзэмшигчийн хөрөнгө оруулалтыг хамгаалах, үр ашигтай шийдвэр гаргах, Сангийн үйл ажиллагааг хянах, стратегийг тодорхойлж ажиллана. 


Үндэсний хувьчлалын сан нь 2020 оноос 5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй үйл ажиллагаагаа явуулж эхлэх бөгөөд нийт 9 жил хөрөнгө оруулалт хийж ажиллана. ХОС нь хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд гадаадын болон дотоодын өндөр өгөөжтэй хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх ба ингэснээр тус сангийн хөрөнгө оруулалт жилд дунджаар 17.9% (2021-2028 он)-аар өсөх, улмаар 2029 онд сангийн нийт хөрөнгийг 20.2 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөж буй аж. ХОС нь 2029 онд хөрөнгө оруулалтын багц дахь хувьцаа, бонд зэрэг нийт үнэт цаасаа зарснаар 20.2 тэрбум төгрөг (холбогдох зардал хассан)-ийн цэвэр мөнгөн хөрөнгөтэй болох бөгөөд үүнийгээ нийт нэгж эрх эзэмшигчдэд хуваарилахаар төсөөлжээ. ХОС-гийн нэгж эрх нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй арилжигдах тул хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлээс худалдан авсан нэгж эрхээ дуртай үедээ биржээр дамжуулан худалдах, эргүүлэн худалдан авах боломжтой хөрвөх чадвар сайтай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. 


МХБ-д нэгж эрхээ бүртгүүлсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох “Үндэсний хөрөнгө оруулалтын сан" нь гаргасан нэгж эрхийн 95% буюу  47.5 сая ширхэг нэгж эрхийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цаг хүртэл авч дууслаа. 

“Үндэсний хөрөнгө оруулалтын сан"-гийн санал болгосон нэгж эрхийн анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 2,245 хувь хүн, аж ахуйн нэгжийн нийт 5,537,565,300 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 16.5 хувиар давсан үзүүлэлт боллоо. 

Компанийн ирүүлсэн төлөвлөгөөний дагуу олон нийтээс ирүүлсэн нийт 2,234 хөрөнгө оруулагчдын 3,162,565,300 төгрөгийн үнийн дүн бүхий захиалгын 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгуудыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 69.1 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр боллоо. 

СЗХ-ноос “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүснэ.

Top