+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
МИК Холдинг Үнэт цаасны танилцуулга

Монголын Ипотекийн Корпораци нэгдлийн толгой компани болох МИК Холдинг ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болж, нэмж гаргаж буй хувьцаагаа олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлөө авсан байна.

МИК Холдинг ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх, зах зээлд нээлттэй компани болох, ил тод байдал, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор өөрийн хувьцааны 15 хувийг олон нийтэд санал болгон худалдаалах гэж байна.

Нэмж гаргаж буй хувьцааны тоо: 3,106,398 ширхэг

Олон нийтэд санал болгох арга хэлбэр ба үнэ: Тогтоосон үнийн аргаар анхдагч зах зээлд санал болгох үнэ 12,000 төгрөг
 
Тэргүүн ээлжинд санал болгох: Нэмж гаргаж буй хувьцааг Компанийн Хувьцаа эзэмшигчдийн эчнээ санал хураалтын дүнгийн тухай тайлан болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 15/04 тооттогтоол гарсан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөрхувьцаа эзэмшиж байсан Хувьцаа эзэмшигчдэд тэргүүнээлжинд худалдан авах эрхээр хувь тэнцүүлэн санал болгоно.

Тэргүүн ээлжинд санал болгох үнэ: Тэргүүн ээлжинд санал болгох үнийг Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 15/14 тоот тогтоолын дагуу 12,000.0 (арван хоёр мянган) төгрөг байхаар шийдвэрлэсэн.

Анхдагч зах зээлийн захиалга эхэлсэн ба анхдагч зах зээлийн арилжаа 2015-12-24-ний өдрийн 11:00-13:00 цагийн хооронд явагдана.

Хэрэв та МИК Холдинг ХК-ийн хувьцаанаас худалдан авах хүсэлтэй байвал бидэнд хандана уу.

Үнэт цаасны хураангуй танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Хэрэв та МИК Холдинг ХК-ийн хувьцаанаас худалдан авах хүсэлтэй байвал бидэнд хандана уу.

Холбоо барих: 70114433, 99072694, broker@standardinvestment.mn

Бид таны МХБ-д бүртгэлтэй бүхий л үнэт цаасны арилжаанд зуучлахад бэлэн байна.

Top