+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Арилжааны мэдээ

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 23 нэр төрлийн үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа явагдлаа. Эдгээрт анхдагч зах зээлийн арилжаагаар 3 сар хугацаатай Засгийн газрын үнэт цаас(ЗГҮЦ) арилжигдсан бол хоёрдогч зах зээлд 22 компанийн энгийн энгийн хувьцаа арилжаалагдлаа.

 

Техник импорт ХК-ийн хувьцаа хамгийн өндөр өсөлтэйгөөр арилжаа хийгдэж өмнөх хаалтын ханшаас 14,95 хувиар өсч 1845 төгрөгөөр хаагдсан байна.

Харин Улаанбаатар БҮК ХК-ийн хувьцаа хамгийн өндөр уналтыг үзүүлж, өмнөх хаалтын ханшаас 13,79 хувиар буурч 25000 төгрөгөөр хаагдсан байна.

 

Ойрын хэдэн өдрийн арилжаагаар маш өндөр өсөлтийг үзүүлээд байгаа Монгол шуудан ХК-ийн хувьцааны арилжаа өнөөдөр мөн өсч(11.4) хоёдогч зах зээлийн арилжаа эхэлсэнээс хойш 4 дэх өдөртөө өсч 185 төгрөгөөс 68,9 хувиар өсч 312,48 төгрөгөөр хаагдаад байна. Арилжааны үнийн дүн идэвхийн хувьд ч мөн өнөөдөр тэргүүлжээ.

Top