+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
БАГАНУУР ХК-ИЙН нэмэлт хувьцаа албан ёсоор МХБ-д бүртгэгдлээ.

УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 70 тоот тогтоол, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Багануур" ХК-ийн нэмж гаргасан хувьцааг олон нийтэд арилжаалах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 233 тоот тогтоолоор олголоо.

"Багануур" ХК нь дотоодын нүүрсний хэрэгцээний 43 хувь, төвийн бүсийн эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 орчим хувийг дангаар хангадаг салбартаа тэргүүлэх эрчим хүчний нүүрс олборлогч компани бөгөөд нэмэлт хувьцаа гарган татан төвлөрүүлсэн хөрөнгөөр шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг худалдан авч уурхайн хөрс хуулалт, нүүрс тээвэрлэлтийн зардлыг бууруулах, нүүрс олборлолтыг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулахаар төлөвлөөд байна.


Үнэт цаасны дэлгэрэнгүй  танилцуулгыг энд дарж үзнэ үү?
Үнэт цаасны товч танилцуулгыг энд дарж үзнэ үү?
Стандарт Инвестмент ҮЦК-ийн хийсэн судалгааг энд дарж үзнэ үү?

Top