+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Данс нээлгэвэл ном бэлэглэнэ

Монголын хөрөнгийн биржээс хувьцаа, бонд худалдан авах, худалдах бол Та хувьцааны данс нээлгэсэн байх шаардлагатай юм. Та хувьцааны данс нээлгэснээр дараах давуу тал үүснэ. Үүнд:

- Монголын хөрөнгийн биржийн хувьцааны арилжаанд оролцох

- Засгийн газрын бонд/үнэт цаасны арилжаанд оролцох

- Худалдан авсан үнэт цаасны ногдол ашиг, хүүгийн орлогыг авах

- Эрдэнэс Тавантолгойн хувьцаагаа дансандаа бүртгүүлэх

         Монгол улсын Засгийн газрын 2016 оны 6-р сарын 16-ны өдрийн 334-р тогтоолын дагуу “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэн, Засгийн газар хүсэлт гаргасан иргэдээс Эрдэнэс тавантолгой ХК-ийн 322 ширхэг хувьцааг худалдан авсан. Тус тогтоолын 1б-д цаашид Засгийн газар иргэдээс Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар заасан тул хувьцаа эзэмшигчид дансаа нээлгэх шаардлагатай гэж Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2017 оны 1-р сарын 23-нд мэдээлсэн. “Одоогоор манайд 800 мянга орчим иргэний данс бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 2 сая гаруй иргэн дансаа нээлгээгүй байгаа юм. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн хувьцаа ямар нэгэн байдлаар гүйлгээнд орох боллоо гэхэд зах зээлд хэт ачаалал үүсэх магадлалтай тул түүнээс сэргийлж, иргэд эртхэн дансаа нээлгэх нь зүйтэй" гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн ажилтан хэлжээ.

        Та дансаа өөрийн сонгосон Үнэт цаасны компани дээр нээлгэх боломжтой ба 2017 оны эхний сарын байдлаар МХБ-д суудалтай 58 компани байгаагаас арилжаанд оролцох эрхтэй компани 42 байна. Стандарт инвестмент ҮЦК нь арилжааны дүнгээр эхний 10-т ордог идэвхтэй компаниудын нэг юм. Та манай дээр дансаа нээлгэвэл “Хувьцааны цагаан толгой” номыг бэлэглэнэ. Дансаа нээлгээд хувьцааны талаарх мэдлэгээ зузаатгаарай.

       “Хувьцааны цагаан толгой” ном нь хувьцаа, үнэт цаасны зах зээлийн талаарх энгийн ойлгомжтой хэллэгтэй, сонирхолтой хэлбэрээр бүтээгдсэн анхны ном юм. Энэ номноос та үнэт цаасны дансаа яаж нээлгэх, хэрхэн хувьцаа худалдаж авах, хувьцааны давуу болон сул тал, хувьцаа эзэмшигчийн эрх зэрэг хувьцааны талаарх А-Я хүртэлх мэдээллийг авч чадна.

 

Данс нээлгэхэд шаардлагатай бичиг баримт:

1.      Иргэний үнэмлэх (лавлагаа байж болно)

2.      Төрсний гэрчилгээ (насанд хүрээгүй иргэн)

3.      Төлбөр 5,000 төгрөг (нэг данс)

 

Холбоо барих утас, хаяг:

Стандарт инвестмент ҮЦК

Стандарт финаншл группийн байр

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

Сүхбаатарын талбайн баруун талд /Хангарьд ордны хойно/

Утас: 70114433, 99072694 

Top