Компаниудын 1-р хагас жилийн тайлан

Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниудын 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан олон нийтэд нийтлэгдэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 69 компани Хөрөнгийн биржийн цахим хуудсанд тайлангаа тавьсан байна. Компани бүрээр нь Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаас үзнэ үү.
Компаниудын санхүүгийн тайлангаас сонирхол татсан зарим зүйлсийн дотор Тавантолгой ХК-ийн энэ оны эхний хагас жилийн тайлант үеийн цэвэр ашиг өнгөрсөн оны жилийн эцсийн цэвэр ашгаас 5.8 хувиар давсан үзүүлэлт байлаа. Энэ нь тус компанийн хувьцааны ханшийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж байна.