ЗГҮЦ захиалга авч байна.

2017 оны 8-р сарын 15-ны өдөр арилжигдах ЗГҮЦ
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ/БОНДЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000 ₮
6. Хямдруулсан үнэ: 97,368 ₮ (12), 91,811 ₮ (39)
7. Нийт гаргах тоо: 170,000 ширхэг
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:
ЗГҮЦ-ны төрөл/хугацаа |
Тоо хэмжээ /ширхэг/ |
Үнийн дүн /тэрбум төгрөг/ |
Дуусах хугацаа |
Хүү төлөгдөх хэлбэр |
Жилийн хүүгийн хэмжээ (хувь) |
Захиалга эхлэх өдөр |
Арилжаа хаах өдөр |
12 долоо хоног |
60,000 |
6.0 |
2017.11.05 |
Хямдруулалттай |
11.745% |
2017.08.09 |
2017.08.15 |
39 долоо хоног |
60,000 |
6.0 |
2018.05.15 |
Хямдруулалттай |
11.925% |
2017.08.09 |
2017.08.15 |
156 долоо хоног |
50,000 |
5.0 |
2020.08.15 |
Урамшуулалттай |
14.5% |
2017.08.09 |
2017.08.15 |
9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11:30 цагт арилжааг хаана.
11. Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 11:30 цаг хүртэл
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.