+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Айтүүлс ХК-ийн захиалга авч байна.

Айтүүлс ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2017.11.01-ний 10:00 цагаас Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд оруулж эхлэх бөгөөд захиалга авах хугацаа 2017.11.10-ны 13:00 цагт дуусна.
Та өөрийн харилцдаг аль ч ҮЦК-аар дамжуулан захиалга өгч болно.


Хэрэв та үнэт цаасны дансгүй, харилцдаг ҮЦК байхгүй бол манай оффис дээр иргэний үнэмлэх, данс нээх хураамж 5000 төгрөгтэй ирээд, үнэт цаасны дансаа нээлгэж захиалга өгч болно. Гэхдээ захиалга авах хугацаа дуусахаас ажлын 2-оос багагүй хоногийн өмнө дансаа нээлгэх шаардлагатай. Энэ нь харилцагчийн үнэт цаасны данс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д нээгдэж, баталгаажсанаар мөнгөн хөрөнгө байршуулах нэрийн данс үүсдэгтэй холбоотой юм.


Захиалга өгөхдөө 100 хувь урьдчилан байршуулах нөхцлөөр явах бөгөөд захиалгыг хангахуйц мөнгөн хөрөнгөө Арилжааны төлбөр тооцооны төв дахь өөрийн нэрийн дансанд байршуулна. Энэхүү нэрийн данс нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дахь таны данснаас үүсэх бөгөөд тус дансны мэдээллээ брокероосоо лавлаж авна. Жишээ нь: Стандарт инвестмент ҮЦК-ийн харилцагч Бат нь ҮЦТХТ-д 100-99999 тоот данстай гэвэл 010000099999 тоот 12 орон бүхий нэрийн данс Арилжааны төлбөр тооцооны төвд үүсдэг. Тус дансандаа аль ч арилжааны банкнаас “банк хоорондын гүйлгээ”-гээр шилжүүлэг хийж, мөнгөө байршуулна.


 

Таны хөрөнгө оруулалтад амжилт хүсье!

 

Top