+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Шинэ IPO - Ард Кредит

MSE:ADB IPO
 
Монголын хөрөнгийн бирж дээр 2019 оны хоёр дахь IPO-г хийх гэж буй компани бол “Ард Кредит ББСБ” ХК юм. “Ард Кредит ББСБ” ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 70 сая ширхэг хувьцааг олон нийтэд анх удаа санал болгож, доод тал нь 4.9 тэрбум төгрөг, дээд тал нь 5.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн бүтээгдэхүүнийг санхүүжүүлэхэд зарцуулахаар үнэт цаасны танилцуулгад тусгажээ. Энэхүү IPO-ны андеррайтингийн үйлчилгээг “Ард Капитал групп ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Далай Ван Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн И Эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит" ХХК тус тус хариуцан гүйцэтгэж байна.
 
“Ард Кредит ББСБ” ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг, финтек санхүүгийн байгууллага болохоор зорьж буй компани юм. Тус компани дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд: 
Зээлийн үйл ажиллагаа
Гадаад валютын арилжаа
Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх
Хаалттай өрийн бичиг
Итгэлцлийн үйлчилгээ
Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх
 
Компанийн 2022 он хүртэлх үйл ажиллагааны зорилт:
Финтек санхүүгийн байгууллага болох /Ард Апп-д суурилсан санхүүгийн үйлчилгээ/
Үйл ажиллагааны бүтцийг сайжруулах
Үйл ажиллагаагаа зогсолтгүй хурдтай өргөжүүлэх
Хувьцаа эзэмшигчиддээ үнэ цэнэ бий болгох
 
Компанийн 2022 онд хүрэхээр төлөвлөж буй үр дүн:
51.6 мянган харилцагчтай болно
Нийт зээл 75.2 тэрбум төгрөг болно
Зээлийн сарын хүүг 1.56%-3.0% болгож бууруулна
Зээлийн багцын 35% нь бизнесийн зээл, 65% нь хэрэглээний зээл байна
Нийт харилцагчийн 87.9% нь Ард Апп-ыг хэрэглэнэ
 
“Ард Кредит ББСБ” ХК нь олон нийтэд санал болгож буй хувьцааны 50% буюу 35.0 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад “тогтоосон үнийн арга”-аар, үлдсэн 50% буюу 35.0 сая ширхэг хувьцааг олон нийтэд “захиалгын бүртгэлийн арга”-аар санал болгоно. Тодруулбал: 
 
Анхдагч зах зээлд санал болгох арга Санал болгох үнэ Хэнд хамаарах Хязгаарлалт
Тогтоосон үнийн арга 70₮ Стратегийн хөрөнгө оруулагчид 6 сарын хугацаанд худалдахгүй
Захиалгын бүртгэлийн арга 70₮-85₮* Олон нийтэд  Худалдах хугацаанд хязгаарлалт байхгүй, худалдан авахад захиалгын дээд хэмжээ 300.0 сая төгрөг байна
*Захиалга өгөх доод үнэ 70₮, дээд үнэ 85₮ байна. Та 70₮-85₮ хооронд ямар ч үнээр захиалга өгч болно. Андеррайтер болон үнэт цаас гаргагчийн зүгээс 2/18-3/01 хооронд захиалга авч дууссаны дараа олон нийтэд хуваарилах үнийг тогтоох ба ингэхдээ нийт захиалгын жигнэсэн дундаж үнэ, татан төвлөрүүлэх хөрөнгийг бүрдүүлэх боломжит үнэ, аль болох олон хүний захиалгыг биелүүлэх боломжит үнэ зэргийг харгалзах юм байна. 
 
Бид харилцагчдаа болон Ард Кредит ББСБ-ын IPO-г дэмжиж, тус хувьцааг анхдагч зах зээлээс худалдан авах арилжааны шимтгэлийг 1.0% болгоод байна. 
 
Стандарт инвестмент ҮЦК-ийн харилцагчид энэхүү IPO-д оролцохдоо "Цахим данс" системээр дамжуулан шууд захиалгаа оруулж болох юм. Үүний тулд Та манайхаар дамжуулж хувьцааны данс нээлгэсэн, мөн "Цахим данс" системд бүртгүүлсэн байх шаардлагатай юм. “Цахим данс” систем нь андройд болон iOS үйлдлийн гар утсанд зориулсан мобайл апптай болсон бөгөөд та эдгээрийг дараах линкээр орж татаж авна уу. 
 
“Цахим данс” систем: https://dbx.standardinvestment.mn/ 
 
Стандарт Инвестмент Апп-ыг ашиглахын давуу тал:
Брокероор дамжуулахгүй шууд арилжаа хийнэ
Хуулгаа онлайн хянана
Өгөөж, алдагдлыг тооцоолж харуулна
Онлайнаар мөнгө шилжүүлэн авах боломжтой
 
- Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж, товч танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
 
- Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.ardcredit.com орж үзнэ үү. 
 
- Лавлах утас: 70114433, 99072783, 99027432

Top