+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN

Стандарт инвестмент ҮЦК ХХК нь андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд 2014 онд Мерекс ХК-ийн хувьцааг анх удаа нийтэд санал болгох ажиллагааг зохион байгуулж, нийт 2.6 тэрбум төгрөгийг амжилттай босгосон. 2015 онд Баянбогд ХК-д Стандарт проперти групп ХХК-ийг нэгтгэх, 2016-2017 онд Уужимхангай ХК-д Стандарт агрикалчер групп ХХК-ийг нэгтгэх замаар тус тус өөрчлөн байгуулахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн. Түүнчлэн, 2017 онд Айтүүлс ХК-д андеррайтерийн үйлчилгээ үзүүлэн, дотоодын хөрөнгийн зах зээлээс 1.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхэд гурав дахин их захиалга авч, мянга гаруй хөрөнгө оруулагчдыг татан оролцуулсан амжилт гаргаж ажилласан. Мөн, 2018 онд Монгол базальт ХК-ийн IPO-г хийхэд туслах андеррайтераар ажилласан. 

Top