+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Шинэ оны цоо шинэ бүтээгдэхүүн - Инвескор актив ХБҮЦ

MSE:IABS 
Автомашины зээлийн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)

Үнэт цаас гаргагч: "Инвескор актив ТЗК" ХХК /анхны үүрэг гүйцэтгүүлэгчид нь Инвескор ББСБ ба Микрокредит ББСБ/
Нэгж ХБҮЦ-ны үнэ – 400,000₮
Хугацаа - 24 сар 
Хүүгийн хувь - 14.4% /жилийн хүү, хүүг үндсэн төлбөрийн үлдэгдлээс улирал бүр тооцоолно/
Хүү болон эргэн төлөлт - улирлаар /үндсэн төлбөрийг тэнцүү 8 хувааж 3 сар тутамд хүүгийн хамт төлнө/ *Та энд дарж тооцооллын хүснэгтийг татаж авна уу.
Хүүнээс суутгах татвар - 5%

Нийт татах хөрөнгө – 4.0 тэрбум ₮, үүнээс:

- Стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох - 1.7 тэрбум ₮

- Анхны үүрэг гүйцэтгүүлэгчид болон андеррайтер худалдан авах - 600.0 сая ₮ /эрсдэл хаах зорилгоор/

- Олон нийтэд санал болгох – 1.7 тэрбум ₮

Захиалга авах хугацаа - 2021/01/13-2021/01/14 
Мөнгө байршуулах данс - ҮЦТХ дэх тус тусын үнэт цаасны данс /клиринг данс биш/

Хуваарилалтын төлөвлөгөө – Захиалга нийлүүлэлтээс давсан тохиолдолд 25 ширхэг буюу 10.0 сая төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнд хувь тэнцүүлэн хуваарилна. 

 

Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэж, олон нийтэд нээлттэй арилжаалагдах гэж буй анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг (MSE: IABS, ХБҮЦ) Инвескор актив Тусгай зориулалтын компаниас гаргаж байна. Тус ХБҮЦ нь Инвескор ББСБ-ын 3 тэрбум төгрөгийн, мөн Микрокредит ББСБ-ын 1 тэрбум төгрөгийн автомашины зээлийн багцын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм. 

ХБҮЦ-ыг ирээдүйн мөнгөн орлогын гүйлгээн дээр үндэслэн гаргадаг ба хүүнээс гадна үндсэн төлбөрийг улирал бүр эргэн төлж буй онцлогтой ба эрсдэл багатай, тогтмол орлого бүхий хөрөнгө оруулалт сонирхдог хөрөнгө оруулагчдад тохоромжтой юм. 

СЗХ-ноос "Инвескор актив ТЗК"-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан өдрөөс тус үнэт цаасны хүүг тооцож эхлэх ба хувь тэнцүүлэх хуваарилалтад орох нөхцөлтэй хөрөнгө оруулагчид үлдэгдэл мөнгөн хөрөнгөө Хорооны шийдвэр гарсны дараа буцаан авах эрх үүснэ.

 

Захиалга өгөх
Стандарт инвестмент ҮЦК-ийн харилцагчид ХБҮЦ-ны захиалга өгөхдөө "Цахим данс" системийн IPO хэсэг рүү орж, шууд захиалгаа оруулж болно. Үүний тулд Та манайхаар дамжуулж хувьцааны данс нээлгэсэн, мөн "Цахим данс" системд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Цахим данс” систем нь андройд болон iOS үйлдлийн гар утсанд зориулсан мобайл апптай бөгөөд та эдгээрийг дараах линкээр орж татаж авна уу. 

- “Цахим данс” систем: https://dbx.standardinvestment.mn/ 
- Standard Investment андройд Апп 
- Standard Investment iOS Апп  
 

Харилцагч Та MSE: IABS-ийн ХБҮЦ-ыг худалдан авах захиалга өгөх гэж буй бол үнэт цаасны танилцуулгыг сайтар уншиж судалсны үндсэн дээр шийдвэр гаргахыг сануулж байна.

"Инвескор актив ТЗК"-ийн автомашины зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
"Инвескор актив ТЗК"-ийн автомашины зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны товч танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

Лавлах утас: 99027432, 99072783

Top