+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN

 

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг оролцогчдод олгодог тусгай зөвшөөрлийн нэг нь андеррайтерийн үйл ажиллагаа юм. Андеррайтер гэдэг нь олон нийтэд нээлттэй болох гэж компанийн үйл ажиллагаа, эрсдлийн түвшинд дүн шинжилгээ хийж, шинээр нийтэд санал болгож буй хувьцааг анхдагч зах зээл дээр борлуулах, эсвэл өөрөө худалдан аваад эргүүлэн олон нийтэд худалдах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд юм. Андеррайтерууд нь олон улсын практикт ихэвчлэн үнэт цаас гаргагчаас бүх хувьцааг нь эсхүл тодорхой хэсгийг худалдан авч ашиг олох зорилгоор түүнийгээ бусдад худалдах үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын банкууд байдаг. Харин манай улсад андеррайтерийн тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниуд IPO (Initial Public Offering – үнэт цаасаа анх удаа олон нийтэд санал болгох) хийж буй компанийн үнэт цаасны танилцуулгыг бичиж боловсруулах, Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржид бүртгүүлж зөвшөөрөл авах, анхдагч зах зээлд хувьцаа, бонд борлуулах үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 52 үнэт цаасны компаниас 25 нь http://www.frc.mn/o/c/314?page=1&size=20&orderColumn=startedDate) андеррайтерийн тусгай зөвшөөрөлтэй байна. Андеррайтерүүд дангаара IPO гаргахаас гадна синдикат үүсгэн, хэд хэдэн андеррайтер хамтарч ажиллаж болдог.

Стандарт инвестмент ҮЦК ХХК-ийн хувьд 2014 онд анхны буюу Мерекс ХК-ийн IPO-г, 2017 онд Айтүүлс ХК-ийн IPO-г тус тус амжилттай хийж гүйцэтгэсэн бол 2018 онд Монгол базальт ХК-ийн IPO-д туслах андеррайтераар ажилласан.

Top