+(976) 70114433, 99027432, 99072783 MN / EN
Нэг зорилго - Нэгдсэн шийдэл хэлэлцүүлгийн илтгэлүүд

2016-10-26

“Нэг Зорилго – Нэгдсэн Шийдэл” сэдэвт хөрөнгийн зах зээлийн нээлттэй хэлэлцүүлэг 2016 оны 10-р сарын 26-ны өдөр Төрийн ордоны “Их танхим”-д амжилттай боллоо.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Японы олон улсын хөгжлийн агентлаг /JICA/ хамтран “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” сэдэвт хөрөнгийн зах зээлийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар үг хэллээ.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, түүнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх асуудал Засгийн газрын анхааралд байх болно гэлээ. Эдийн засгийг эрүүлжүүлэх, хөгжлийн зорилтуудыг бодит ажил болгоход санхүүгийн олон талт тогтолцоо нэн шаардлагатай байгааг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва онцолж, хөрөнгийн зах зээлийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлсэн үгэндээ, хөрөнгийн зах зээлийн идэвхжил, өсөлтийг дэмжих нь Хорооноос ирэх жилүүдэд банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд баримталж ажиллах үндсэн стратеги болохыг дурдаад, шинэ шинэ ХК-ууд, хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болох, зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бүртгэл зөвшөөрлийн, татвар шимтгэлийн, бодлого зохицуулалтын зохистой, оновчтой арга механизм, шийдлийг шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Хэлэлцүүлгээр Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудал, өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад үнэт цаасны зах зээлийн оролцоо, түүний ач холбогдлын талаар хамтран хэлэлцэж, цаашид нэг зорилготойгоор хамтран ажиллахаар боллоо.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт

Илтгэгч:

·         Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяр /илтгэл татах/

·         “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг /илтгэл татах/

Модератор:  Э.Лхагва-Монгол телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер

Панелистууд – Т.Цэрэнбадрал, А.Дагвадорж, Б.Лхагважав, Г.Батцэнгэл, Э.Мөнхсайхан, С.Адачи, С.Даваасамбуу

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг

Илтгэгч:

·         “Ремикон” ХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Мөнхсайхан /илтгэл татах/

·         Кандагийн Олон улсын судлалын их сургуулийн профессор, Токиогийн хөрөнгийн биржийн Азийн бикнесийг хариуцсан ахлах стратеги асан Проф. Сейжи Адачи /илтгэл татах/

Модератор: Ч.Болортуяа-ikon.mn сайтын ерөнхий редактор

Панелистууд – Т.Цэрэнбадрал, А.Дагвадорж, Б.Лхагважав, Г.Батцэнгэл, Э.Мөнхсайхан, С.Адачи, С.Даваасамбуу нар оролцлоо.

Эх сурвалж: masd.mn

Top